Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсыг цөмийн байгууламжууддаа олон улсын хяналт шалгалтыг цаг хугацааны хязгаарлалтгүйгээр оруулахыг зөвшөөрсөн гэж мэдэгдлээ. Харин Тегераны зүгээс хэлэлцээрийн явцад ямар нэгэн буулт хийгээгүй гэдгээ онцлов.
Швейцарьт болсон талуудын анхны хэлэлцээ дууссаны дараа тэд ийнхүү цөмийн хөтөлбөрийн хяналт, царцаасан хөрөнгийн зарцуулалт зэрэг зарчмын, гол асуудлуудаар зөрүүтэй байр суурь илэрхийлж байна. Гэхдээ Ерөнхийлөгч Трамп Ирантай хийж буй хэлэлцээ амжилттай үргэлжилж байгааг тэмдэглээд, АНУ-ын зах зээлд шатахууны үнэ буурах ёстойг сануулж буй.
Нөгөө талаас, хилийн чанадад царцаасан Ираны хөрөнгийг зөвхөн хүнс, эм бэлдмэл авахад зарцуулна гэсэн нөхцөлийг Вашингтон тавьсан бол Тегеран хэрхэн, юунд зарцуулахаа бие даан шийдэхээ мэдэгдэж байна. Ливанд үргэлжилж буй зөрчилд ч талууд нэгдсэн байр суурьт хүрээгүй. Израилыг Ливанаас цэргээ бүрэн гаргахыг Иран шаардаж байгаа бол Тель-Авив өмнөд хэсэгт аюулгүй байдлын бүсээ хэвээр үлдээж, “Хезболла” бүлэглэлийн заналхийллээс хамгаалах нөхцөл тавьж байна.
Үүний зэрэгцээ АНУ-д энэхүү дайныг эсэргүүцсэн уур амьсгал эрчимжсээр байна. Хамгийн сүүлд тус улсын Сенат Трампын байр суурийг сөрөн, мөргөлдөөнөөс зэвсэгт хүчнийг гаргах тогтоолыг баталсан. Энэ нь Конгрессын хоёр танхим хоёулаа Ерөнхийлөгчийн цэргийн эрх мэдлийг хязгаарлахад санал нэгдсэн гэсэн үг юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3568