Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Католик сүмийн мөргөлийн үеэр зөвхөн сахил хүртсэн хувраг, эсвэл хамбын туслах нар номлол унших тухай дүрмийг Ватикан дахин баталлаа. Ингэснээр эмэгтэйчүүд болон  энгийн сүсэгтнүүд мөргөл унших тухай Германы хамба лам нарын хүсэлтийг няцаасан байна. 

Дэлхий даяар 1.4 тэрбум католик шашинтнуудын мөргөлийн үйл ажиллагааг зохицуулдаг Ватикан "Одоогийн мөрдөж буй журмаас гажих боломжгүй" гэсэн шийдвэр гаргажээ.

Германы хамба нарын бага хурлаас энэ оны эхээр энгийн сүсэгтнүүдийг номлол уншихыг зөвшөөрөх хүсэлт гаргасан бөгөөд үүнийг АНУ болон Европын бусад орнуудын олон хамба ч мөн дэмжиж байсан юм. Тэд католик сүмд сахил хүртэх эрхгүй байдаг эмэгтэйчүүдийн дуу хоолой, номлолыг сонсохыг хүсэж буйгаа илэрхийлэн, энгийн иргэд ч хувраг нарын адил номлох боломжтой гэж үзэж байв.

Гэвч Ватиканы зүгээс гаргасан шийдвэрт "Мөргөлийн үеэр номлол унших эрхийг зөвхөн лам хувраг, хамбын туслахад үлдээх нь зүгээр нэг сахилга батын дүрэм биш, шүтлэг мөргөлийн мөн чанараас ургаж гарсан зүйл" хэмээн тайлбарласан байна. 

Эх сурвалж: Reuters 

#Ватикан, #Католик сүм,