НИЙГЭМ

С.Магнайсүрэн: Төрийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг манай улс “Бэрх биш ээлтэй” уриан дор тэмдэглэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ. Тус хуралдаанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглүүлэн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.

Тэрбээр: БХБЯ, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, хүртээмжтэй байх чиглэлийн нийт 17 норм дүрмийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд барилгын 948 зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан норм дүрмийг тусгаж ажиллажээ. Харин цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлийн хүрээнд “Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцад хамруулах” журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэлээ. Тодруулбал дээрх журамд тусгагдсан 5 хувийн квотыг 10 хувь болгож хоёр дахин нэмэгдүүлэх өөрчлөлтийг журамд тусгахаар боловсруулж байна гэсэн юм.

May be an image of 1 person

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс дэд бүтцийг нь шийдэж, удахгүй ашиглалтад оруулах Ногоон нуурын “1008” айлын орон сууц, “Залуус1”, “Солонго 1, 2” “Эко яармаг 1” Хонхор орчмын орон сууцны хороолол гээд нийт 7 байршилд хэрэгжиж байгаа орон сууцны төслүүдэд хамрагдах квот 10 хувь болж, хүртээмжийн хувьд сайжрах юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet