THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа. 

Монголын Hunnu Rock урсгалыг дэлхийд таниулсан THE HU хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойдоо зориулан “Wolf Totem” нэртэй томоохон ойн тоглолтоо 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. 

Гэрэл зургийг MPA.mn

“Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, олон сая сонсогч, үнэнч фенүүдтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн онцгой үйл явдал байх юм.

THE HU хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын уламжлалт хөгжим, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан Hunnu Rock урсгалаараа дэлхий дахинд танигдаж, олон улсын томоохон фестиваль, концертын тайзнаа Монголын хөгжмийг амжилттай хүргэсээр ирсэн. Энэхүү ойн тоглолт нь тэдний бүтээлч замналын чухал үе шатыг тэмдэглэхээс гадна үзэгчдийн дотоод эрч хүч, омог бардам зан, сүлд хийморийг сэргээх үзэл санааг агуулж байна.

Тоглолтын хүрээнд хамтлагийн хамгийн алдартай болон онцлох бүтээлүүдээс бүрдсэн тусгай хөтөлбөр толилуулагдах бөгөөд ойд зориулсан тайзны өвөрмөц шийдэл, контент, дуу дүрсний үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Монголчуудын эртний дайчдын уухай, хархираа, хамтын хүчнээс төрдөг сүр хүчийг орчин үеийн тайзны хэлээр илэрхийлж, үзэгчдийг нэгэн ижил энерги, мэдрэмжийн дор нэгтгэхийг зорьжээ.

“Хархираа дор Хийморь сэргэмүй” гэх уриа нь тоглолтын үзэл санааг бүрэн илэрхийлж байгаа бөгөөд үзэгчид зөвхөн хөгжмийн тоглолт үзэх бус, Монгол хүний омог бардам зан, эрч хүч, сүлд хийморийн мэдрэмжийг хамтдаа мэдрэх онцгой үдшийн гэрч болох юм.

Тасалбарын ангилал: 
Early Wolf – 79,000₮
Early Wolf Fanzone – 169,000₮
Chillzone – 169,000₮
VIP – 699,000₮

Тасалбарыг Ticket.mn, Shoppy, EventX болон Portal платформуудаар худалдаалж байна.

#онцолсон, #live, #THE HU хамтлаг, #“Wolf Totem” тоглолт,