ДЭЛХИЙН МЭДЭЭ

Урьдчилсан дүнгээр В.Путины нам парламентын сонгуульд ялалт байгуулж байна

Ерөнхийлөгч В.Путины Нэгдсэн Орос нам парламентын сонгуульд олонх хэвээр үлдэх бололтой. Урьдчилсан дүнгээр нийт саналын 64 хувийг тоолсны дараа Нэгдсэн Орос нам 48 орчим, Коммунист нам 21 орчим хувийн санал авсан байна.

Санал хураалт ням гарагийн орой хаагдсанаас хэдхэн цагийн дараа Нэгдсэн Орос нам ялалтаа зарласан бөгөөд төрийн телевизийн нэгэн нэвтрүүлэгт Нэгдсэн Орос намын өндөр албан тушаалтан Андрей Турчак Москва дахь олон дэмжигчдэдээ баяр хүргэж, цэвэр, шударгаар ялалт байгуулсныг онцолжээ.

Хэсэгчилсэн үр дүнгээс харахад В.Путины нам парламентад олонх байдлаа хялбархан хадгалсан ч дэмжигчдийнхээ тавны нэг орчим хувийг алдсан байна. 2016 онд тус нам 54 хувийн санал авч байжээ. Харин Коммунист намын дэмжигчдийн тоо найман хувиар өссөн байна.

Иргэдийн амьжиргааны түвшин болон авилгын хэрэгтэй холбоотой асуудлыг сөрөг хүчний Алексей Навальный дэвшүүлсэн явдал нь Путины намын дэмжигчдийн тоо буурахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байгаа юм. Гэхдээ түүнийг барууны эсрэг зогсож, үндэсний бахархлаа сэргээсэн гэж үнэлдэг олон оросуудын дунд Путин алдартай хэвээр байна.

Энэ удаагийн сонгуулиар хэд хэдэн хотод цахим санал хураалтыг нэвтрүүлжээ.

Түүнчлэн Оросын эрх баригчдын хязгаарлалтын улмаас 1993 оноос хойш анх удаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн ажиглагчид ирээгүй байна.

Ням гарагийн орой “Голос” нэртэй сонгуулийн бие даасан хяналт шалгалтын бүлэг санал хураалтын зөрчлийн 4,500 гаруй мэдэгдлийг хянасан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ ОХУ-ын Дотоод хэргийн яам онц ноцтой зөрчил бүртгээгүй гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Volunteers observe remotely for Russian Parliamentary elections at the Moscow Public Election Monitoring Centre in Moscow, Russia, 17 September 2021

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet