Баянхонгор аймагт энэ сарын 7-ны өдөр лабораторийн шинжилгээгээр улаанбурхан өвчний нэг тохиолдол батлагдлаа.
Батлагдсан тохиолдолд шуурхай хариу хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцин хийж, голомтын арга хэмжээ авч байна. Нөхцөл байдалтай холбогдуулж эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурхны эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурхны нөхөн дархлаажуулалтад хамруулахыг аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөв.
Хэрэв халуурах, тууралт гарах, нүд улайх зовуурь илрэх, эсвэл улаанбурхны батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг мөн анхаарууллаа.
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой бөгөөд хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй. Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдах, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.
ДЭМБ-ын 2024 онд нийтэлсэн мэдээллээр, 2000-2023 оны хооронд улаанбурхны эсрэг вакцинжуулалт 60 сая гаруй хүний амийг аварч чадсан. Гэсэн хэдий ч 2023 онд дэлхий даяар 107.500 хүн улаанбурхнаар нас барсан байна. Нас барсан хүмүүсийн ихэнх нь вакцинд огт хамрагдаагүй, эсвэл хоёр тунгаа бүрэн хийлгээгүй 5-аас доош насны хүүхдүүд байжээ.
Улаанбурхан өвчин нь халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдвар хамгааллын дэглэмээ баримталж болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь чухал юм.