LIFE STYLE

КОВИД: АНУ бүрэн вакцинжуулсан аялагчдад хилээ нээж байна

АНУ коронавирусын аяллын хязгаарлалтаа хөнгөвчилж, Их Британи, Европын холбоо болон бусад орнуудын зорчигчдод хилээ дахин нээхээ мэдэгджээ. Арван нэгдүгээр сараас эхлэн гадаадын аялагчдыг вакцинд бүрэн хамруулсан тохиолдолд АНУ руу нэвтрэхийг зөвшөөрөх боломжтой болно.

АНУ-ын хилийн хязгаарлалтыг 2020 оны эхээр Хятадаас ирсэн аялагчдад тавьж, дараа нь бусад улс орнуудад нэвтрүүлсэн. Одоогийн дүрмээр Их Британи болон Европын бусад олон улсууд, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк, Иран, Бразил зэрэг орнуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд байсан АНУ-ын бус иргэдийг нэвтрэхийг хориглодог.

Шинэ дүрмийн дагуу гадаадын аялагчид нислэгээсээ өмнө вакцин хийлгэсэн гэдгээ нотлох, аялал эхэлснээс хойш гурван өдрийн дотор Ковид-19 шинжилгээ өгөх, холбоо барих мэдээллээ өгөх шаардлагатай, харин тусгаарлагдах шаардлагагүй болох юм.

Шинэ дүрэм зөвхөн АНУ-ын баталсан вакцинд хамаатай эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Цагаан ордны Ковид-19-ийн зохицуулагч Жефф Зиентс үүнийг АНУ-ын Өвчнийг хянах төвөөс шийднэ гэж мэдэгджээ.

Цагаан ордны эх сурвалж BBC-д өгсөн ярилцлагадаа, AstraZeneca-ийн вакцин хийлгэсэн хүмүүс эсвэл ганц тун хийлгэсэн 12-18 насныхныг хилээр нэвтрүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа гэжээ. Харин вакцинд бүрэн хамрагдаагүй америкчуудын хувьд хилээр нэвтрэх боломжтой боловч АНУ-д буцаж ирэхээсээ өмнө болон гэртээ ирснийхээ дараа шинжилгээнд хамрагдах ёстой байна.

Ноён Зиентс энэ бодлого 11-р сарын эхээр хэрэгжиж эхэлнэ гэж хэлсэн боловч яг тодорхой огноог хэлээгүй байна. Шинэ журам нь газрын хилд хамаарахгүй бөгөөд энэ нь Канад, Мексикийн аялалд хязгаарлалт тавьсан хэвээр байна гэсэн үг юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet