Илон Маскийн төрийн тусгай албан хаагч байх 130 хоногийн хугацаа дууссан байсан ч тэрбумтан түүний болон Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд зөвлөх, мөн найз нөхөр нь хэвээр байх болно гэж Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс мэдэгджээ.
Вэнс лхагва гарагт “Fox & Friends” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “DOGE’ (Засгийн газрын Үр ашигтай байдлын хэлтэс)-д хийх ажил их байгаа, Илон явсны дараа ч энэ ажил нь үргэлжлэх болно” гэж хэлсэн байна.
Трамп ойрын хүрээллийнхэндээ Маскийг удахгүй засгийн газрын албан тушаалаасаа огцорно гэж хэлсэн талаар “Politico” сэтгүүл саяхан мэдээлсэн. Тэгвэл Вэнс энэ мэдээллийг “бүрэн худал” гэж тодорхойлсон байна.
“Бид Илоныг засгийн газрыг илүү үр ашигтай болгох үүрэгт ажилд томилсон. Америкийн ард түмний ашиг сонирхолд нийцдэггүй ч хэтэрхий их мөнгө зарцуулдаг хүнд суртлыг хумих ажлыг түүнд даалгасан. Бид үүнд зургаан сарын хугацаа өгсөн, Илон үүнд гарын үсэг зурсан” гэж Вэнс хэлжээ.
“Гэхдээ мэдээжийн хэрэг, тэр зөвлөх хэвээр байх болно. Дашрамд хэлэхэд, ‘DOGE’-ийн ажил дуусах болоогүй байна. Илоны ажил ч дуусах болоогүй” гэж нэмж хэлсэн байна.
Сэтгүүлч Вэнсээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа эсэхийг нь асуухад 2028 оны ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлыг цаг нь ирэхээр Трамптай ярилцах болно гэж хариулжээ. АНУ-ын Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр удаа сонгогдох эрхтэй боловч Трамп гурав дахь удаагаа сонгогдох боломж байгаа гэж мэдэгдээд, энэ санаагаа “хошигнол” биш болохыг онцолсон юм.
Эх сурвалж: Reuters

#илон маск, #DOGE, #Засгийн газрын Үр ашигтай байдлын хэлтэс,