Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байх ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1 болон 2 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийг өнөөдөр эхлүүллээ.

Тус барилга нь 6000 м.кв талбайг хамрах бөгөөд 300 айлын багтаамжтай, сүүлийн үеийн байгальд ээлтэй ногоон технологиор барих юм. Гүйцэтгэгчээр 14 жилийн туршлагатай барилга угсралтын “Гурван эрдэнэ” ХХК-ийн хамт олон ажиллана.

Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд хэлэхдээ, "Бид иргэд, олон түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, барилга барихаас дуусах хүртэл хугацаанд хамтын оролцоотой байж, гүйцэтгэгчдийг дэмжиж, хяналт тавин ажиллана. 100 гаруй жилийн түүхтэй аймагт маань анхны дахин төлөвлөлтийн томоохон ажил өрнөж эхэллээ. Үүнийг бид шинэ өнгө төрхтэй, “Шинэ Зуунмод” хотын эхлэл гэж харж байна. Уг орон сууцны барилга нь өөрөө сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан, зэс хоолой суурилуулж байгаагаараа онцлогтой" гэсэн юм. 

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр үг хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлээ дэмжиж ажиллах чиглэл баримталж байгаа. Бид ч мөн орон нутгийн түвшиндэ хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин ажиллана. Төв аймаг 2025 оныг “Бизнесийн хөгжлийг дэмжих” урианы жил болгон зарласан. Урианы жил, баримталж буй бодлого маань нэг зүгт чиглэж байгаа. Үүний нэгэн илэрхийлэл болж олон жил уягдсан дахин төлөвлөлтийн анхны суурь өнөөдөр тавигдаж байна. 300 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч компанитай бид өнгөрсөн цаг хугацаанд байнга холбоотой байсаар ирсэн. Төв аймгийн иргэд тохилог, таатай орчинд амьдрах, цаашлаад ажилтай, орлоготой байх нь бидний зорилго юм. Барилга барих явцад төрийн зүгээс бүх шатанд дэмжиж, чанартай барилгыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад хамтарч ажиллахаа илэрхийлье. Иргэдийн эрх ашиг хамгийн түрүүнд явах ёстой.

Иргэд та бүхний дэмжлэгтэй барилгын ажил чирэгдэлгүй өрнөх байх гэсэн итгэл дүүрэн байна. Энэхүү барилгад зэс хоолой тавигдаж байгаа. Мөн металл хийцийг шингээж, цонхыг 3 давхар вакуум шилээр, тагтыг хар өнгөтэй хатаасан шилээр хийж байгаа нь шинэ өнгө төрх, стандартыг бий болгож байна. Барилга барихтай холбогдуулан ажиллах хүчний асуудал яригдана. Сум, багийн дарга нар хүний нөөцөөр хангах ажлыг зохион байгуулна” гэв.

#ТӨВ,

0 / 1000