“SpaceX”-ийн “Fram2” даалгаврын үеэр Австралийн “FOODiQ Global” компани анх удаа бичил таталцлын орчинд мөөг ургуулах туршилт хийхээр төлөвлөжээ.
Дэлхийн туйлын бүс нутгийг тойрох хүний оролцоотой анхны даалгавар “Fram2” нь дөрөвдүгээр сард хийгдэх төлөвтэй байгаа бөгөөд 3-5 хоног үргэлжлэх аж. Хясаан мөөг ургуулах туршилтыг Австралийн талаас тус даалгаварт оролцож буй Эрик Филипс сүүлийн өдөр нь хийх гэнэ.
Филлипс нь доктор Пол Скалли-Пауэр, доктор Энди Томас, доктор Крис Бошүйзен нарын дараа сансарт ниссэн Австрали гаралтай дөрөв дэх хүн болох юм. Томас нь АНУ-ын иргэний хувиар НАСА-ийн даалгаварт оролцож байсан бол Бошүйзен сансарт 10 минут орчим үргэлжилсэн “Blue Origin”-ий аялалд 2021 онд оролцож байв.
“FOODiQ Global”-ын гүйцэтгэх захирал, доктор Флавиа Файет-Мур мөөгийг хурдан ургадаг, түүхийгээр нь хэрэглэх боломжтой, тэжээллэг чанартай учраас “сансарт ургуулах боломжтой төгс ургац” гэж тодорхойлжээ.
Түүний хэлснээр “сансарт хоол боловсруулах технологи хараахан байхгүй байгаа учраас ... НАСА одоогоор шанцай, улаан лооль, мөөг зэрэг “тариад, түүж, идэх” боломжтой хүнсний судалгааг нэн тэргүүнд тавьж” байгаа гэв.
Мөөг нь байгалиасаа Д аминдэм агуулдаг цөөн хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд хэт ягаан туяанд өртөх үед Д аминдэмийн агууламж нь нэмэгддэг. Мөн өдөрт хоёр дахин томордог, тарьж ургуулахад тусгай бордоо, их хэмжээний ус шаардагддаггүй хэрнээ хүнсний ногоонд агуулагддаг кали, самар, үрэнд агуулагддаг селен, зэсээр баялаг аж.
Хоол хүнс, хоол тэжээлийн асуудал нь НАСА-ийн сар болон Ангараг гарагийг зорих даалгаврт тулгамдаж буй сансрын сорилтуудын эхний 30-д багтдаг байна.
Шилэн саванд мицели (мөөгөнцрийн үндэс шиг сүлжээ) агуулагдаж байсан боловч мөөг (организмын жимсний бие) ургахад хангалттай зай байхгүй байв.
“Fram2” даалгаврын үеэр мөөг ургуулах туршилт амжилттай болбол мөөгний өсөлт, ургац, бохирдлын шинж тэмдгийг баримтжуулах ажлыг Филипс хариуцна.
Дэлхийд буцаж ирсний дараа “FOODiQ Global” нь мөөгний тэжээллэг чанарт дүн шинжилгээ хийж, бичил таталцал өсөлтөд нь хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийн тулд Флорида мужид хадгалагдаж буй хяналтын багцын үр дүнтэй харьцуулах аж.
Эх сурвалж: The Guardian

#FOODiQ Global, #сансарт мөөг ургуулах туршилт,