“Disney”-н бүтээсэн “Цасан цагаан” кино муу үнэлгээтэй байгаа ч Хойд Америкийн “Box Office” жагсаалтыг тэргүүлж байна. Тус кино нээлтээ хийсний дараах амралтын өдрүүдэд дэлхий даяар ойролцоогоор 87.3 сая долларын орлого олсны бараг тал хувийг нь Хойд Америкаас олжээ.
Гэсэн хэдий ч 270 сая долларын өртгөөр бүтсэн киноны таамаглаж байсан хүлээлтээс доогуур хэвээр байна.
1937 оны “Цасан цагаан ба долоон одой” нэртэй бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны дахин шинэчилсэн хувилбарыг эхэндээ амжилттай болно гэж найдаж байсан ч нээлтээсээ өмнө хэд хэдэн маргаан дагуулсан юм.
Колумб гаралтай жүжигчин Рэйчел Зеглерийг Цасан цагааны дүрд сонгосонд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байсан бол дараа нь түүний Палестиныг дэмжсэн тайлбар олон хүнийг дургүйцлийг хүргэсэн.
Мөн Цасан цагааны хойд эх болох Хатан хааны дүрийг бүтээсэн Израил гаралтай жүжигчин Гал Гадотын Израилыг дэмжсэн сэтгэгдлүүд шүүмжлэл дагуулсан.
Түүнчлэн кинонд гардаг одой хүмүүсийн дүрийг компьютер дүрслэл (CGI)-ийн аргаар бүтээсэн нь дараагийн маргааны сэдэв болсон юм.
Хятадын “Box Office”-оос үзэхэд эх газрын Хятадад “Цасан цагаан” кино театрын дэлгэцнээ гарч буй шилдэг таван киноны жагсаалтад багтаагүй байна. 1.4 тэрбум гаруй хүн амтай тус улсын кино театруудаар гарсан эхний гурван өдөртөө 1 сая хүрэхгүй долларын орлого олжээ.
Энтертайнмент салбарын зөвлөх Патрик Фратерын үзэж буйгаар тус киног дагасан олон тооны маргаан үзэгчдийн сонирхлыг бууруулсан байх магадлалтай. Мөн цар тахлын эхэн үеэс хойш Азид Холливудын бүтээлийн нөлөө буурах хандлагатай байгааг тэмдэглэжээ.
“Rotten Tomatoes” үнэлгээний сайт дээр “Цасан цагаан” кино шүүмжлэгчдээс ердөө 44%-ийн үнэлгээ авсан ч үзэгчдийн хариу үйлдэл 73%-тай байна.
Эх сурвалж: BBC

#Disney, #Цасан цагаан, #Box Office,