Найм хоногийн хугацаатай даалгаварт яваад ОУСС дээр есөн сар гацсан НАСА-ийн сансрын нисэгчид болох Бутч Уилмор, Суни Уильямс нар мягмар гарагт эх дэлхийдээ эргэж ирлээ.
Уилмор, Уильямс нар зургадугаар сард “Boeing”-ийн “Starliner” хөлгөөр анх сансарт ниссэн бөгөөд даалгавар нь найм хоногийн турш үргэлжлэх ёстой байв. Гэвч “Starliner”-т үүссэн техникийн асуудлаас болоод тэднийг тус хөлгөөр буцаах эрсдэлтэй гэж үзэн, “SpaceX”-ийн ээлжит нислэгээр буцааж авчрахаар шийдсэн юм.
Тэднээс гадна өөр хоёр сансрын нисгэгчийг суулгасан “Crew Dragon” сансрын хөлөг ОУСС-аас өчигдөр хөдөлсөн бөгөөд 17 цагийн дараа буюу манай цагаар үүрийн 5:45 орчимд дэлхийн агаар мандалд нэвтэрч, арав орчим минутын дараа Флоридагийн булангийн ойролцоо далайн усанд газардсан байна.
Сансрын нисгэгчдийг НАСА-ийн онгоцоор Хьюстон дахь сансрын агентлагийн Жонсон сансрын төвд хүргэх ба тэнд эрүүл мэндийн үзлэгт орсныхоо дараа гэртээ харих боломжтой болох юм.
Сансарт олон сар байх нь хүний биед булчингийн хатингаршилаас эхлээд хараа муудах хүртэл олон янзаар нөлөөлдөг.
Уилмор, Уильямс нар сансарт 286 хоног байсан нь ОУСС-ын даалгаврын дундаж хугацаа болох зургаан сараас урт боловч АНУ-ын дээд амжилтыг эзэмшигч Фрэнк Рубиогийн амжилтаас хамаагүй бага юм. Оросын сансрын хөлөгт хөргөлтийн шингэн алдагдсаны үр дүнд Рубио сансрын станцад 371 хоног ажиллаад 2023 онд гэртээ харьж байв.
Уильямсын хувьд гурван удаа сансарт ниссэн ба сүүлийн даалгавар нь гэнэтийн байдлаар уртассанаар сансарт өнгөрүүлсэн өдөр нь 608 болсон байна. Үүгээрээ тэрээр сансарт 675 хоногийг өнгөрүүлсэн Пегги Уитсоны дараа АНУ-д хоёрдугаарт бичигдэх болжээ. Оросын сансрын нисгэгч Олег Кононенко 878 хоногийг сансарт өнгөрүүлснээр өнгөрсөн жил дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм.
Уилмор, Уильямс нар сансрын станц дээр бусад таван сансрын нисэгчийн хамт шинжлэх ухааны судалгаанд оролцож, байнгын засвар үйлчилгээ хийж байжээ. Уильямс ОУСС-ын гадна засвар үйлчилгээ хийх зорилгоор хоёр удаа тус бүр зургаан цагийн турш, түүний дотор Уилмортой хамт нэг удаа сансарт алхсан байна.

Эх сурвалж: Reuters

#Crew Dragon, #наса, #Starliner, #сансарт гацсан сансрын нисгэгчид,