Сансарт гацсан хоёр сансрын нисгэгчийг дэлхийд авчрах зорилготой “Наса” болон “SpaceX”-ийн хамтарсан даалгавар хойшлогджээ.

Флоридагийн Канаверал хошууны сансрын станцаас хөөрөх ёстой байсан “Falcon 9” хөлөгт гидравликийн асуудал үүссэн боловч пүрэв гарагт дахин хөөрөх оролдлого хийж магадгүй байна.

Уг пуужингаар Олон улсын сансрын станц (ОУСС)-д дөрвөн сансрын нисгэгчийг хүргээд, тус станцад есөн сар гаруй хугацаанд саатсан Суни Уильямс, Батч Вилмор нарыг буцааж авч ирэх зорилготой.

НАСА-ийн хоёр сансрын нисэгч өнгөрсөн оны зургадугаар сард сансарт гарсан бөгөөд дэлхийн тойрог замд найм хоног ажиллаад буцах ёстой байв. Гэсэн ч “Boeing”-ийн сансрын хөлөгт үүссэн доголдлын улмаас тэднийг сансрын хөлгөөр буцаж авчрах аюултай гэж үзсэн юм.

“SpaceX”-ийн сансрын хөлөг төлөвлөсний дагуу лхагва гарагт хөөрсөн бол сансрын нисгэгчид ням гарагт дэлхийд газардах байжээ.

“SpaceX”-ийн хэлснээр пуужинг хөөрөхөөс өмнө барьж байдаг хавчих хэрэгслийн нэгэнд гидравликтай холбоотой асуудал гарсан бөгөөд пуужин хөөрөх үед бүрэн нээгдэхгүй байх вий гэж инженерүүд нь болгоомжилсны үүднээс ажиллагааг зогсоосон байна.

58 настай Уильямс, 61 настай Вилмор нар есдүгээр сард ОУСС-аас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “санаанд оромгүй зүйлийг хүлээж авахад” бэлтгэгдсэнээ хэлээд, нөхцөл байдлыг тайвнаар хүлээж авч байгаагаа мэдэгдэж байв.

Тухайн үед Вилмор шаардлагатай бол “найм, ес, арван сараар ч хамаагүйсансрын станцад байх болно гэж хэлж байжээ.

Эх сурвалж: BBC

#SpaceX, #наса, #Falcon 9, #сансарт гацсан сансрын нисгэгчид,