Өмнөд Солонгосын шүүх Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлах шийдвэрийг цуцалжээ. Ингэснээр бослого үймээн самууны хэргээр шүүгдэж буй Юн нь шоронгоос суллагдаж магадгүй болоод байна.

Сөүл хотын төв дүүргийн шүүхийн мэдэгдэлд өгүүлснээр цагдан хорих хугацаа дууссаны дараа яллах дүгнэлт гарсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэжээ. Мөн мөрдөн байцаалтын явцад хоёр өөр байгууллага оролцсон нь мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд эргэлзээ төрүүлснийг тэмдэглэсэн байна. 

Энэ нь Юны эсрэг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа хэрэг биш бөгөөд түүнийг огцруулах тухай асуудлыг Үндсэн хуулийн шүүх тусдаа хэлэлцсэн хэвээр байна.

Гэсэн ч Юны өмгөөлөгчид болон ерөнхийлөгчийн тамгын газар шүүхийн шийдвэрийг сайшаагаад, ерөнхийлөгчийн эсрэг хэргийг ямар ч хууль зүйн үндэслэлгүй, улс төрийн зорилготой болохыг харуулж байна гэж мэдэгджээ.

Шүүхээс баривчлах шийдвэрийг цуцалсан нь энэ улсад хууль дээдлэх ёс одоо ч байсаар байгааг харууллаа” гэж Юны өмгөөлөгчид мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Юны өмгөөлөгчид түүнийг нэн даруй суллахыг шаардаж байгаа ч прокурорууд давж заалдах боломжтой учраас тэр даруй суллагдахгүй байж магадгүй аж.

Прокуророос гаргасан хүсэлт нь процедурын хувьд алдаатай байсан тул Юныг цагдан хорих хугацааг сунгах шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэж Юны хуулийн баг үзэж байсан юм. Мөн Юны эсрэг эрүүгийн хэргийн анхан шатны мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар (CIO)-ыг бослого үймээн самууны хэрэг дээр ажиллах хууль ёсны эрхгүй хэмээн маргаж ирсэн.

Үндсэн хуулийн шүүх Юныг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах уу, эсвэл эргүүлэн томилох уу гэсэн шийдвэрээ ойрын өдрүүдэд гаргах төлөвтэй байна. Хэрэв Юныг огцруулбал 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах шаардлагатай болох юм.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,