Парисын “Gare du Nord” төмөр замын буудлын ойролцоогоос Дэлхийн II дайны үеийн дэлбэрээгүй үлдсэн бөмбөг олдсоны дараа орон нутгийн галт тэрэг болон “Eurostar”-ын хөдөлгөөнийг дараагийн мэдэгдэл хүртэл зогсоосон байна.
Тэсрэх бөмбөгийг Сент-Дени орчмоос галт тэрэгний зам дээр засварын ажил хийж байх үеэр олжээ.
“Gare du Nord” нь Европын хамгийн ачаалалтай галт тэрэгний буудал бөгөөд өдөрт 600,000 гаруй, жилд 214 сая зорчигчдод үйлчилдэг байна.
“Eurostar” бол Бельги, Франц, Герман, Нидерланд, Их Британи улсыг холбосон Баруун Европ дахь олон улсын өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээ юм.
Дайны үед Британи, Америкийн бөмбөгдөгч онгоцнууд Германы дайны хүчин чармайлтыг тасалдуулахын тулд Парис болон бусад хотуудын төмөр замыг байнга онилдог байсан тул бүс нутгаас дайны үеийн тэсрээгүй бөмбөг олдох нь ер бусын зүйл биш аж.
Цагдаа нар бөмбөгийг идэвхгүй болгохоор ажиллаж байгаа ба бөмбөгийг идэвхгүй болгоход хэр хугацаа шаардагдах нь түүний хэмжээ болон бусад нөхцөл байдлаас шалтгаалдаг байна.
Эх сурвалж: BBC

#Парис, #Gare du Nord, #Eurostar,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557