Пүрэв гарагт “SpaceX”-ийн асар том “Starship” сансрын хөлөг хөөрснөөсөө хэдхэн минутын дараа сансарт дэлбэрсэн байна.
Пуужин 18:30 цагийн орчимд Техас мужийн Бока Чика дахь “SpaceX”-ийн талбайгаас хөөрчээ. “Super Heavy” хурдасгуур төлөвлөсний дагуу дэлхий рүү буцаж нисэн, “SpaceX”-ийн кранаар амжилттай барьж авсан байна.
Гэвч хэдэн минутын дараа “Starship” хөлгийн хөдөлгүүрүүд унтарч, улмаар сансарт хяналтгүйгээр эргэлдэж эхлээд удалгүй задарчээ. Энэ бүх үйл явцыг “SpaceX”-ийн шууд дамжуулалтаар дамжуулжээ.
“Starship” дэлхийг бараг бүтэн тойрч, Энэтхэгийн далай дээгүүр агаар мандалд дахин нэвтэрч, “SpaceX”-ийн пуужингийн хөгжлийн дараагийн гол үе шат болох газрын гадарга дээр газардах туршилтыг симуляци хийх зорилготой байв.
Энэ нь “Starship”-ийн найм дахь туршилт байсан бөгөөд сар гаруйн өмнө болсон өмнөх туршилт нь мөн бүтэлгүйтэж хөлөг сансарт задарсан юм.
“SpaceX”-ийн өмнө нь хялбар давж байсан нислэгийн эхний үе шатанд гарсан дараалсан бүтэлгүйтэл нь Маскийн энэ жил эрчимжүүлэхийг зорьж буй хөтөлбөрт томоохон ухралт боллоо.
123 метрийн урттай уг асар том пуужин нь хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх Маскийн төлөвлөгөөний гол хэсэг юм.
Холбооны нисэхийн захиргаа (FAA) Флорида мужийн Майами, Форт-Лодердейл, Палм Бич, Орландо хотын нисэх онгоцны буудлуудын орчимд ослын дараах хог хаягдлын улмаас агаарын тээврийн хөдөлгөөнийг богино хугацаанд зогсооход хүрчээ. Мөн ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагаа эхлүүлснээ мэдэгдэв.
“SpaceX”-ийн мэдэгдэлд өгүүлснээр “Starship”-ийн хойд хэсэгт доголдол үүссэнээс болоод хэд хэдэн хөдөлгүүр нь унтарсан гэжээ. Улмаар хөлөг хяналтгүй болж, эцэст нь хөөрснөөс 9 минут 30 секундийн дараа хөлгөөс холбоо тасарсан байна.
Нэгдүгээр сард “Starship” хөлөг хөөрснөөсөө найман минутын дараа дэлбэрч, Карибын тэнгисийн арлуудын дээгүүр хог хаягдлаар бороо оруулж, бусдын эд хөрөнгөд бага зэргийн хохирол учруулсан юм.

Эх сурвалж: Reuters

#SpaceX, #starship, #туршилтын нислэг,