МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Хурлаар МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдуулахаар тогтсон бөгөөд “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдын амжилт, дүнг хэлэлцэж, Гишүүдийн хурлаар танилцуулахаар болов.Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд МҮОХ-ноос өвлийн спортын хөгжилд түлхүү анхаарч, материаллаг баазыг бэхжүүлэх, төр засаг, АОЗ, ОУОХ-той нягт хамтран ажиллах бодлого боловсруулж хэрэгжүүлэхээр санал солилцов.
Түүнчлэн 21 спортын төрлөөр 2025 оны 10 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсад зохиогдох Азийн залуучуудын III наадмын Монгол Улсын төлөөлөгчдийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ажиллахаар боллоо.Мөн 2030 оны Залуучуудын олимпын наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах төлөвлөгөөний хүрээнд 2029 онд Азийн залуучуудын наадмыг эх орондоо зохион байгуулах талаар судалгаа хийх, ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллахаар хэлэлцэв.

#мүох, #МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр Олимпик хауст боллоо., #МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал,