Сургуулийн өмнөх боловсролд нэг багшид 30 хүүхэд ногдож, хамран сургалт 84,3 хувьтай байгаа бол ерөнхий боловсролд нэг багшид 18 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 88,3 хувь, суурь боловсролын хамран сургалт 85,3 хувьтай байна.
Булган аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 45 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 16192 суралцагч суралцаж, 838 багш, 1009 ажилтан, албан хаагч ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 238,6 сая төгрөг, хичээл практикийн зардал 314,6 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 78,9 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 582,4 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 78,9 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 53,1 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 298,6 сая төгрөг тус тус батлагдсан байна.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 31,2 сая төгрөг, хичээл практикийн зардал 135 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 31,2 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 76,9 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 46,7 сая төгрөг тус тус батлагдсан байна.
Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр, сургуулийн өмнөх боловсролын 1 дүгээр түвшинд 13 багш, 2 дугаар түвшинд 17 багш, 3 дугаар түвшинд 24 багш, 4 дүгээр түвшинд 23 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр түвшинд 19 багш, 2 дугаар түвшинд 75 багш, 3 дугаар түвшинд 62 багш, 4 дүгээр түвшинд 91 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.

#Булган,