Тайвань АНУ-аас олон тэрбум долларын зэвсэг худалдан авахаар судалж байгааг эх сурвалж мэдээлжээ. Хятад улс арлын эсрэг цэргийн шахалтаа үргэлжлүүлсээр байгаа тул Трампын шинэ засаг захиргаа худалдан авалтыг нь дэмжинэ гэж Тайвань найдаж байгаа аж.

Гурван эх сурвалжийн хэлснээр Тайвань Вашингтонтой хэлэлцээр хийж байгаа ба үүгээр өөрийн батлан ​​хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд шийдэмгий байгаагаа АНУ-д харуулахыг зорьж байгаа гэв.

Тус багцад эргийн хамгаалалтын далавчит пуужин болон HIMARS багтаж байгаа бөгөөд ойролцоогоор 7-10 тэрбум ам.долларын өртөгтэй байх төлөвтэй байна.

Цагаан ордны зүгээс  тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй ч АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц Тайваньд зэвсэг нийлүүлэх ажлыг хурдасгах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Тайваний Батлан ​​хамгаалах яам мөн тайлбар өгөхөөс татгалзсан ч хамгаалалтаа бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаагаа мэдэгдэв.Цэрэг армийг бэхжүүлэх зорилгод нийцэх аливаа зэвсэг, техник худалдан авалтын жагсаалтад багтах болно.

Хятад улс ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд арлыг өөрийн мэдэлд оруулахын тулд хүч хэрэглэх хувилбарыг хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Харин Тайвань Хятадын нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж, зөвхөн арлын ард түмэн ирээдүйгээ шийднэ гэсэн байр суурийг илэрхийлдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Тайваньд дипломат дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Трамп хоёрдугаар сарын 7-нд Японы Ерөнхий сайд Шигеру Ишибатай хамтран мэдэгдэл хийхдээ Тайваний хоолойн өнөөгийн байдлыг хүч, албадлагаар өөрчлөх оролдлогыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн билээ. Мөн АНУ-ын Төрийн департамент өөрийн цахим хуудаснаас Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн хэллэгийг устгасан явдлыг арлын засгийн газар сайшаасан бол Хятад улс АНУ-ыг алдаагаа засахыг уриалсан.

Трамп мөн өмнөх бүрэн эрхийн хугацаандаа Тайваньтай тогтмол зэвсгийн худалдаа хийж, тэр дундаа F-16 сөнөөгч онгоцны олон тэрбум долларын гэрээ байгуулж байв. Жо Байдены засаг захиргаа эдгээр худалдааг үргэлжлүүлсэн ч ихэнх тохиолдолд гэрээний дүнг багаар тогтоодог байсан.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #зэвсгийн наймаа, #Тайвань,