Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээ 21 аймаг, нийслэлд нэгэн зэрэг эхэллээ.

Гүйцэтгэлийн үнэлгээг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв хамтран нэгдсэн удирдлагаар хангаж, аймаг, нийслэлийн Боловсролын газраас томилсон үнэлгээний баг зохион байгуулж, төрийн өмчийн 31 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага хамрагдана.

Үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу өнөөдөр суралцагчийн чадамжийн үнэлгээ онол, ур чадварын үнэлгээгээр эхэллээ.
Үнэлгээг exam.eec.mn системээр уул уурхайн машин механизмын угсралт засвар, үйлчилгээ, барилга бүтээц, угсралт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт, механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээ мэргэжлээр эхлүүллээ.
Ур чадварын үнэлгээнд ажил олгогч, үнэлгээний ажилтнууд түүвэрт сонгогдсон суралцагчийн чадамжийг үнэлэн оролцож байна гэж Боловсролын яамаас мэдээлэв. 

#Боловсролын яам, #үнэлгээ, #Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага,

0 / 1000