Гэрэл зургийг MPA.mn
Иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг ЭТТ компани өнгөрсөн оны ногдол ашгийн эхний хэсгийг 2024 оны сүүлчээр олгосон. Тэгвэл үлдсэн ногдол ашиг болох 200 гаруй мянган төгрөгийг хэзээ олгох вэ гэдэг одоогоор тодорхойгүй. Гэтэл 1072 хувьцааны ногдол ашигийг цагаан сараас өмнө олгоно гэсэн мэдээлэл иргэдийн дунд түгээд байна.
Энэ талаар ЭТТ компанийн ХМА Х.Болортуяа "Компанийн ТУЗ энэ сарын 19-өөс хойш хуралдаж, ногдол ашиг хэзээ тараахыг шийднэ" гэж хэллээ.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд ногдол ашгийг жил бүр тараах бодлого барьж байгаа. Компанийн тухай хуулиараа аудитын тайлан баталгаажсанаас хойш 50 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, цэвэр ашгаасаа хэдэн төгрөгийг хуваарилахаа шийдэж, иргэдэд олгоно. Одоогоор тодорхойгүй байна" гэсэн юм.
Ташрамд, тус компани нь 2024 онд 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан билээ.