Өнгөрсөн шөнө Украин Оросын түлш, эрчим хүчний байгууламжуудад дроноор халдсаны улмаас Астрахань мужид гал гарч, хэд хэдэн нисэх онгоцны буудлын нислэгийг түр зогсооход хүрсэн болохыг Оросын албаны хүмүүс болон хэвлэлүүд даваа гарагт мэдэгдэв.
Оросын өмнөд хэсгийн Астрахань мужийн захирагч Игорь Бабушкин “Украины зэвсэгт хүчин тус бүс нутагт байрлах объектууд, тэр дундаа түлш, эрчим хүчний байгууламжуудад дроноор халдахыг оролдсон” гэж “Telegram”-аар мэдэгдэв.
Түүний хэлснээр хүний амь нас эрсдээгүй ч дрон унасны улмаас гал гарсан байна.
Бабушкин хаана гал гарсныг тодорхойлоогүй ч Оросын аюулгүй байдлын албанаас мэдээллээ авдаг “Telegram”-ын “Baza” суваг Украин Астраханий ойролцоох байгалийн хий боловсруулах үйлдвэрт халдсан тухай мэдээлжээ.
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Астрахань, Нижнекамск, Саратов, Ульяновск гэсэн дөрвөн нисэх онгоцны буудлын нислэгийг түр зогсоосон болохыг “Росавиациа” мэдэгдэв.
Үүний өмнө Оросын өмнөд хэсэгт орших Волгоградын нисэх онгоцны буудлын нислэгийг түр зогсоосон талаар “Росавиациа” мэдэгдсэн ч одоо үйл ажиллагааг нь сэргэсэн байна.
Волгоградад ямар нэгэн халдлага болсон тухай албан ёсны мэдээ байхгүй байгаа ч “Baza” болон “Telegram”-ын бусад сувгууд газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсон томоохон хэмжээний дроны халдлагын талаар мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дроны дайралт, #Астрахань,