\

Бослого, үймээн самууны хэргээр баривчлагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгааг түүний өмгөөлөгч мэдэгджээ.

Юныг лхагва гарагийн орой Сөүлийн Цагдан хорих төвд хүргэсэн бөгөөд эрх баригчид ерөнхийлөгчийг 48 цагийн дотор байцаах эрхтэй. Үүний дараа  түүнийг суллах эсвэл 20 хүртэл хоног баривчлах зөвшөөрөл авах ёстой.

Арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаанд цэргийн байдал зарласныхаа төлөө тэрээр бослого, үймээн самууны хэргээр шалгагдаж байгаа.

Гэхдээ Юн өөрт нь тулгаж буй хэргүүдийг үгүйсгээд, хууль сахиулах байгууллагын зарлан дуудах хуудсыг удаа дараа үл тоомсорлосны эцэст лхагва гарагт хоёр дахь удаагийн оролдлогоор баривчлагдсан юм.

Тэрээр баривчлагдахаасаа өмнө хийсэн богино мэдэгдэлдээ цус урсгах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд байцаалт өгөхөөр шийдсэн тухайгаа хэлсэн боловч мөрдөн байцаагчидтай ярихаас татгалзсаар байгааг түүний хэргийн мөрдөн байцаалтыг ахалж буй өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгадаг CIO мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн өмгөөлөгчдийн нэг болох Юн Каб Кын сэтгүүлчдэд хандан Юныг байцаалт өгөхгүй гэдгийг мэдэгдсэн байна. 

“CIO”-ийн зүгээс түүнийг байцаалтын өрөөнд албадан авчрах боломжтой гэж үзэж байгаа ч холбогдох хууль тогтоомжийг судлах шаардлагатай гэв. 

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,

0 / 1000