Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд ГУББГ-аас халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Тодруулбал, 9 машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчид урьдчилсан төлөвлөгөөний дагуу өдөр бүр 3-4 байршилд тогтмол хөрсний усны урсгалыг сааруулах, айл өрхийг нүүлгэх, суваг татах, гарсан мөсөөр далан босгох, илүүдэл мөсийг тээвэрлэх зэрэг ажлыг үе шаттай хийж байгаа юм.

Мөн дүүргүүдийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран үерийн хамгаалалтын барилга, байгууламжгүй халиа тошин ихэссэн байршлуудад нэмэлтээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж буй. Энэ хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжтай томоохон хэсэгт өндөр хүчин чадалтай техник ашиглахыг зорьж байгаа бол гарц, хоолой гаргах, нүхэн болон гүүрэн гарцыг нээх зэрэг ажлыг зайлшгүй хүний гараар хийж байгааг албаныхан онцолж байлаа.

Халиа тошин үүсэж буй шалтгааны талаар ГУББГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Зуны улиралд борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор тухайн байршилд хөрсний ус гарах, хөрсний усны түвшин нэмэгдэх, байнгын урсацтай гол горхи, булаг, шанд сэргэх хандлагатай байдаг. Үүнээс үүдэн халиа тошин үүсдэггүй байсан газруудад ч халиа үүсэх нөхцөл бүрддэг. Мөн айл өрхүүдийн буруутай үйл ажиллагаанаас буюу амины орон сууц барихдаа газар ухаж, булаг, шанд хөндсөн тохиолдолд халиа тошин үүсэж болно. Түүнчлэн хөрсний ус байнгын дулаан газар руу татагдаж байдаг тул галлагааны улиралд шалны халаалт, ханын пийшинтэй айл өрхөөс хөрсний ус гарах тохиолдол элбэг байдаг. Иймд иргэдийг халиа тошин үүсдэг газарт булаг, шанд ихтэй байршилд газар авахгүй байхыг зөвлөж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#онцолсон, #live, #халиа тошин,