Хятадын төрөөс ивээн тэтгэдэг хакер АНУ-ын Сангийн яамны системд нэвтэрч, ажилчдын ажлын байр болон зарим нууц бичиг баримтад нэвтэрсэн болохыг албаныхан даваа гарагт мэдэгдэв.
Зөрчил нь арванхоёрдугаар сарын эхээр гарсан бөгөөд Сангийн яамнаас хууль тогтоогчдод энэ үйл явдлын талаар бичгээр мэдэгдсэн нь олон нийтэд ил болсон.
Уг захидалд өгүүлснээр Хятадад амьдардаг хакер Сангийн яамны ажилчдад алсын зайнаас техникийн дэмжлэг үзүүлдэг гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчийн түлхүүрийг ашиглан системд нь нэвтэрсэн байна.
Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчийг “BeyondTrust” гэдэг бөгөөд хакер Сангийн яамны мэдээлэлд дахин нэвтэрсэн гэсэн нотлох баримт байхгүй байгаа аж.
Тус яам зөрчлийг “томоохон хэрэг” гэж тодорхойлоод, үр дагаврыг нь судлахаар Холбооны мөрдөх товчоо болон бусад агентлагуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Одоогоор цуглуулсан нотлох баримтад үндэслэн албаныхан энэхүү хакерын халдлагыг Хятадад төвтэй “Advanced Persistent Threat” (APT)-ийн хакер хийсэн гэж үзэж байна.
Сангийн яам “өөрийн систем болон түүний эзэмшиж буй өгөгдөлд үзүүлэх аюул заналхийллийг маш нухацтай авч үздэг” бөгөөд мэдээллээ гадны аюулаас хамгаалах тал дээр үргэлжлүүлэн ажиллах болно гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэв.
АНУ-ын эрх баригчдын зүгээс өмнө нь Хятадыг тагнуулын ажиллагаанд буруутгаж байсан ч Бээжин ийм буруутгалыг байнга няцаасаар ирсэн.
Эх сурвалж: BBC

#АНУ, #сангийн яам, #ХЯтад, #хакерын халдлага,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555