Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид энэ сарын эхээр богино хугацаанд цэргийн дэглэм зарласныхаа төлөө бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлах зөвшөөрөл хүсжээ. Энэ нь албан тушаалаа хашиж буй ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл хүссэн анхны тохиолдол болсон байна.

Цагдаагийн газар болон өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгадаг агентлаг хамтран Юны цэргийн дэглэм зарласан үйлдлийг бослогын шинжтэй эсэхийг шалгаж байгаа бөгөөд түүнд зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч удаа дараа шаардлагыг биелүүлэхээс татгалзаад байгаа.

Мөн мөрдөн байцаалтын хүрээнд цагдаагийнхан Ерөнхийлөгчийн Тамгын газарт нэгжлэг хийхээр оролдсон боловч хамгаалалтын алба нь дотогш нэвтрүүлээгүй юм.

Эцэст нь хэргийг мөрдөн шалгаж буй баг өнөөдөр Сөүлийн шүүхээс түүнийг баривчлах зөвшөөрөл хүссэн байна. Өмнөд Солонгосын хуулиар бослогын хэрэг нь ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх үйлчилдэггүй цөөн хэдэн хэргийн нэг юм.

Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Юн Каб Кын баривчлах зөвшөөрөл хүссэн явдлыг шударга бус бөгөөд Авлигатай тэмцэх газарт тийм эрх мэдэл байхгүй гэж мэдэгджээ. 

Мөн Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд цэргийн онц байдал зарлаж болно гэж Сөүл хотын баруун дүүргийн шүүхийн гадаа сэтгүүлчдэд хэлсэн байна. 

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Юн цэргийн дэглэм зарласны дараа винтов, хуяг дуулга, шөнийн харааны хэрэгслээр зэвсэглэсэн, баг зүүсэн цэргүүд парламентын ордон руу дайрч орохыг завдсан. Энэ үед ордны ажилчид тэднийг гал унтраагч ашиглан эсэргүүцсэн юм. 

Удалгүй парламентын гишүүд ордон руу нэвтэрч онц байдлыг цуцлах шийдвэр гаргаснаар 1980-аад оноос ардчилалд шилжсэн тус улсыг цочирдуулж, олон улсад түгшүүр төрүүлсэн үйл явдал өндөрлөсөн билээ. 

Юн уг гэнэтийн алхмынхаа төлөө импичменттэй нүүр тулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхээ алдаад байгаа.

Түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох уу, эсвэл бүрмөсөн огцруулах уу гэдгийг Үндсэн хуулийн шүүх шийдэх ёстой. Шүүх ажиллагаа аль хэдийн эхэлсэн ч шийдвэр 180 хоногийн дараа гарна.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #цэргийн дэглэм тогтоосон хэрэг, #баривчлах зөвшөөрөл,

0 / 1000