Өмнөд Солонгосын авлигатай тэмцэх газар болон прокурорын хамтарсан баг бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг цэргийн дэглэм тогтоосонтой нь холбогдуулан мэдүүлэг авахаар хоёр дахь удаагаа дуудсан ч тэрээр хариу өгөөгүй байна. 

Тус улсын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгадаг “CIO” Юныг өнөөдөр 10:00 цагт ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ч Юн шаардлагыг нь үл тоомсорложээ.

Цэргийн онц байдал зарласан хэргийг шалгаж байгаа прокурор Юныг өмнө нь арванхоёрдугаар сарын 15-нд дуудсан ч тэрээр мөн ирээгүй юм.

Зарлан дуудах хуудсыг удаа дараа үл тоомсорлож, байцаалтад ирээгүй нь шүүмжлэл дагуулж, сөрөг хүчний зүгээс нотлох баримтыг устгаж болзошгүй гэж үзэн түүнийг яаралтай баривчлахыг шаардсаар байна.

Харин авлигатай тэмцэх газрын зүгээс ерөнхийлөгчийг үргэлжлүүлэн хүлээнэ гэдгээ мэдэгдээд, баривчлах зөвшөөрөл хүсэхийн тулд хэргийг дахин нягталж үзэх шаардлагатай гэдгийг тэмдэглэжээ. 

Цэргийн дэглэм зарласнаас дөрөв хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 7-нд телевизээр хийсэн мэдэгдэлдээ Юн хийсэн үйлдлийнхээ төлөө хуулийн болон улс төрийн хариуцлага хүлээхээс зайлсхийхгүй гэж хэлж байв.

Тус улсын хууль тогтоогчид арванхоёрдугаар сарын 14-нд Юны эсрэг импичментийн асуудлаар санал хураалт явуулж, дэмжсэн бөгөөд одоо Үндсэн хуулийн шүүх түүнийг албан тушаалаас нь огцруулах эсвэл ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь сэргээх эсэхийг шийднэ.

Прокурор, цагдаа, авлигатай тэмцэх газар Юн болон цэргийн дэглэм тогтооход оролцсон бусад албан тушаалтнуудыг бослоготой холбоотой, эрх мэдлээ урвуулан ашигласан болон бусад гэмт хэрэгт сэжиглэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа.

Өмнөд Солонгост бослого өдөөх нь ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх үйлчилдэггүй цөөн хэдэн гэмт хэргийн нэг юм.

Мягмар гарагт Юны өмгөөлөгчийн мэдэгдсэнээр Юн өөрийг нь огцруулах асуудлаар Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа ба Христийн Мэндэлсний Баярын дараа шүүх хурлын талаарх өөрийн байр сууриа илэрхийлэхээр төлөвлөж байгаа гэв.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #цэргийн дэглэм тогтоосон хэрэг,

0 / 1000