Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад 18500 орчим хүүхэд хамрагдсан байна.
Үүнээс 55 хувь нь нийслэлд, 45 хувь нь орон нутагт хамрагджээ. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн 0.5 хувьд тарьсан хэсэгт хөндүүрлэх, хавдах, халуурах шинж тэмдэг илэрч, 1-2 хоногт арилж байна. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа учраас дархлаажуулалтад хүүхдүүдээ идэвхитэй хамруулахыг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма уриаллаа.
Мөн тэрээр “ Олон нийтийн сүлжээнд явж буй ташаа мэдээлэлд автаж, дархлаажуулалтаас хойш суух нь хойч ирээдүйн эрүүл энх байдлын эсрэг үйлдэл болно гэдгийг анхаарах хэрэгтэй” гэж онцоллоо.
Эх сурвалж: ХӨСҮТ

#вакцин, #ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалт,