"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд явган алхалтыг БТСГ-ын урд талбайгаас Хийморийн овоо хүртэл зохион байгууллаа.
Алхалтад Политехникийн коллежийн 1а, 1б, 1в анги, 1-р сургуулийн 10в анги 3-р сургуулийн 10а, 10в, 11а, 12а, 12б ангиудын 80 гаруй хүүхэд оролцлоо.
Уулын оргил булаалдах, Олс таталтын тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Өсөх-Ирээдүй ахлагчтай 3-р сургуулийн 12б анги, дэд байрт С.Өсөх-Эрдэнэ ахлагчтай 3-р сургуулийн 11а анги, гуравдугаар байрт Б.Сүхбат ахлагчтай 3-р сургуулийн 12а анги шалгарсан байна.
"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд ахмадууд, төрийн байгууллага ТББ-ууд өглөөний алхалт, шугаман бүжиг гэх мэт идэвхтэй хөдөлгөөний тогтмол цагуудтай бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаа хүүхэд багачуудыг идэвхтэй хөдөлгөөнд уриалсан эрүүл ирээдүйг бүтээх үр дүнтэй алхалт боллоо хэмээн аймгийн Биеийн тамир спортын хорооноос мэдээллээ.

#Булган, #"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн,