МАН-ын Бага хурал: Нөхөн сонуульд нэр дэвшүүлэхээр Э.Батшугарыг 95, Ц.Идэрбатыг 97.8 хувиар дэмжлээ

МАН-ын Бага хурал өчигдөр орой болж, хурлаар Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт ирэх аравдугаар сарын 10-нд болох УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхийг баталлаа.
Тодруулбал, МАН нөхөн сонгуульд Э.Батшугарыг 95 хувь, Ц.Идэрбатыг 97.8 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр баталж Бага хурал өндөрлөжээ.
Ташрамд, УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос нэр дэвшиж гарсан Д.Сумъяазар хотын дарга болсон билээ.

Хариулах