Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивын ерөнхий газар, Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Хос бичигтэн-Төв аймаг” зөвлөгөөнийг анх удаа өргөтгөсөн хэлбэрээр өнөөдөр зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд 27 сумын Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, төрийн албан хаагч 800 орчим хүн оролцож байна.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр зөвлөгөөнийг нээж, “Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах томоохон шинэчлэл ирж байгаа юм. Энэхүү чухал цаг үед аймаг, орон нутгийн хэмжээнд төрийн бүх шатны байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хос бичиг нэвтрүүлж, сургалт, хэрэглээний орчныг бүрдүүлэхэд бодлого, зорилтоо тодорхойлж ажиллана” гэдгийг онцоллоо.
Зөвлөгөөнд зориулж аймгийн Төрийн архив, Монгол туургатан театр, Музей, Нийтийн номын сан, аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл хамтран Хос бичигтэн байгууллага, төрийн албан хаагчдын ирүүлсэн шилдэг бүтээлээс дээжлэн “Хос бичигтэн-Төв аймаг” үзэсгэлэнг дэлгэлээ.
Төв аймаг төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг эрчимжүүлж “Монгол бичигтэн төрийн албан хаагч”, “Монгол бичигтэн архив, бичиг хэргийн ажилтан”, “Монгол бичгийн цахим бичвэр”-ийн уралдааныг зохион байгуулсны үр дүнд нийт төрийн албан хаагчийн 60 орчим хувь нь монгол бичгийн анхан болон дунд шатны мэдлэгтэй болсон байна.

#Монгол бичиг, #ТӨВ,