Улаанбаатар хотод кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 5-8-нд болж байна. Өсвөр, залуучуудын ес дэх, ахмадын ангиллын гурав дахь удаагийн тэмцээнд 34 орны 300 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсад кураш бөхийн ДАШТ хоёр дахь удаагаа болж байна. 

Монгол Улсад 2007 онд насанд хүрэгчдийн ДАШТ болоход Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, гавьяат тамирчин Д.Цэрэнханд, Д.Ганхуяг, н.Мөнхбаяр нар алтан медаль хүртэж байсан. Харин кураш бөхийн ДАШТ-ээс анхлан алтан медаль хүртсэн монгол тамирчин бол Бэгзийн Ганбаатар ба тэрбээр Узбекистан улсад 2006 онд болсон тус тэмцээний 90 кг-ын жинд аваргалсан юм.

Эх сурвалж: Кураш бөхийн холбоо

#Кураш бөх,