АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёр эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй хүү Хантертаа албан ёсоор өршөөл үзүүлжээ.
Ерөнхийлөгч мэдэгдэлдээ хүүд нь тохоод буй хэргийг “шүүх эрх мэдлийг буруугаар ашигласан алдаа” гэж нэрлэсэн байна.
“Би ажлаа авсан өдрөөсөө эхлэн Хууль зүйн яамны шийдвэрт хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ хэлсэн бөгөөд хүүг минь сонгож, шударга бусаар шүүж байгааг харж байсан ч хэлсэн үгэндээ хүрсэн” гэж тэрээр нэмж хэлэв.
“Хантерын хэргийн баримтыг харсан ямар ч ухаалаг хүн Хантерыг зөвхөн миний хүү учраас онцолсон гэдгээс өөр дүгнэлтэд хүрч чадахгүй.”
Хантер Байден нь есдүгээр сарын эхээр татварын хэргээ хүлээсэн бол зургадугаар сард хууль бус хар тамхи хэрэглэгчдийг галт зэвсэг эзэмшихийг хориглодог хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Ингэснээр тэрээр албаа хашиж буй ерөнхийлөгчийн гэмт хэрэгт буруутгагдсан анхны хүүхэд болсон юм.
Хэдхэн сарын өмнө буюу есдүгээр сард Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Байденыг хүүдээ өршөөл үзүүлэхгүй гэж мэдэгдэж байсан.
Гэсэн ч тэрээр ням гарагт хүүдээ бүрэн өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа “би шударга ёсны тогтолцоонд итгэдэг ч улс төр энэ үйл явцад нөлөөлж, шударга ёсыг алдагдуулахад хүргэсэн” гэж мэдэгдсэн байна.
Байден “Би энэ амралтын өдөр ийм шийдвэр гаргасныхаа дараа үүнийг хойшлуулах нь утгагүй гэж үзсэн. Эцэг хүн, ерөнхийлөгч хүний хувиар яагаад ийм шийдвэр гаргах болсныг минь Америкийн ард түмэн ойлгоно гэж найдаж байна” гэж нэмж хэлэв.
Хантер Байден хариу мэдэгдэлдээ “түүний гэр бүлийг улс төрийн шалтгаанаар олон нийтийн өмнө харлуулж, гутаан доромжлох зорилгоор хар тамхинд донтсон хамгийн хар бараан өдрүүдэд хийсэн алдааг нь ашигласан” гэжээ.
Үргэлжлүүлэн “Өнөөдөр надад үзүүлсэн өршөөлийг би хэзээ ч үл тоомсорлохгүй бөгөөд дахин олж авсан амьдралаа өвчтэй, зовж шаналж буй хүмүүст туслахад зориулах болно” гэж амласан байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #жо байден, #Өршөөл, #Хантер Байден,