Нийгмийн бодлогын байнгын хорооны /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан :
Өнөөдөр ахмад настнууд маань магадлан итгэмжлэгдсэн 17 орчим рашаан сувилалд 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр сувилуулдаг.
Ахмад настны тухай хуулийг шинэчлэн баталснаар байгалийн рашаангүй ч магадлан итгэмжлэгдсэн 60 ОРЧИМ сувилалд хөнгөлөлттэй үнээр сувилуулах БОЛОМЖ нээгдэж байна. 
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон тохируулгын орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулж, ашиглах ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийсэн хувийн хэвшлүүдийг орлогын 1 хувь хүртэлх ТАТВАРААС ХӨНГӨЛНӨ.

Цаашдаа ахмад настны хөгжлийн төвүүдээ байгуулж, асаргаа сувилгааны ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООТОЙ болно.

#ГБХНХЯ, #Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт,