Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн. Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд үерийн хамгаалалт, хөрсний ус зайлуулах байгууламжийг үе шаттай барина. Тодруулбал, Сэлбэ, Дунд, Туул голын сав дагуух зарим барилгын суурьт ус нэвчсэний улмаас хийцлэл алдагдаж, олон хүний өмч хөрөнгө үнэгүйдэх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс хөрсний ус зайлуулах шинэ систем хэрэгтэй байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод 20 км урт үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлыг Дэлхийн банк, Хятадын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр 2025 онд эхлүүлнэ. 2028 он хүртэл 64 байршилд 106 км үерийн хамгаалалтын барилгыг гадаадын зээл, тусламжаар барихаар төлөвлөлөө. 

Эдгээр ажлын урьтал болгож өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух лагийг цэвэрлэсэн. Сэлбэ болон Дунд голын лагийг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан. Дунд голын үерийн хамгаалалтын даланг 1980, 2010 онд хоёр үе шаттайгаар барьсан. Үүнээс хойш лагийг нь цэвэрлэж байгаагүй юм. Түүнчлэн шинээр барьж буй барилгуудыг үерийн болон хөрсний уснаас хамгаалсан технологиор барих хэрэгтэй байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НЗДТГ, #үерийн хамгаалалтын далан,