Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Энэ үеэр: 

- Томуугийн өвчлөл их байгаатай холбоотой өдрийн эмчилгээг амьсгалын замын халдварт өвчлөлийг хязгаарлахгүйгээр ЭМДС-аас санхүүжилт олгох зохицуулалтыг хийв. 
- Яаралтай түргэн тусламжийн тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зохицуулалтыг хийв. 

- Төвийн мэс заслын тасагт тулгамдсан  асуудал болох хагалгааны квотыг нэмэгдүүлэх замаар гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг сааруулах арга хэмжээ авлаа.
- Мэс заслын үед рентген хардаг төхөөрөмж болох С-ARM төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэлээ.

- Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой үүссэн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ нэмэгдэх боломжийг бүрдүүлэв гэж ЭМЯ-аас мэдээллээ.

#Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, #Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв,