“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “AR gallery-Үнэт бүтээлүүд” төслийн тусгай үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд өчигддөр нээлээ.

Тус галерейн уран зургийн сан хөмрөгөөс 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монголын дүрслэх урлагийн сор болсон нийт 1000 орчим бүтээл галын аюулд өртсөн юм. Эдгээр бүтээл Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээлүүд байв.

Эдгээр бүтээлийг авран хамгаалах чиглэлээр Монголын Уран зургийн галерей сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж ирсэн. 2024 онд “AR gallery-Үнэт бүтээлүүд” төслийг санаачлан олон нийтэд ийнхүү танилцуулж байна. Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтай анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгож буйгаараа онцлогтой.

Зочид http://onelink.to/3ehntm холбоосоор “AR Mongolia” аппликейшныг татаж, хосгүй үнэт бүтээлүүдийн дэргэдэх виртуал тайлбарлагч руу камерыг нь чиглүүлэн мэдээлэл авах, мөн галын гэмтэлтэй уран зургуудыг эх бүтээлээр нь сэргээн үзэх боломжтой. Эдгээр бүтээл 50-иас дээш хувийн шаталттай буюу сэргээн засварлах боломжгүй гэдгийг тус галерейн сан хөмрөг хариуцагч Б.Мөнгөнчимэг тодотгов.

Уг үзэсгэлэнгийн технологийн хөгжүүлэлт болон контент хөгжүүлэлтийн үйл ажиллагааг технологи хөгжүүлэгч "Аргун холдинг" компани гүйцэтгэсэн бөгөөд ирэх 12 дугаар сарын 5-ныг хүртэл олонд нээлттэй байх юм.

Гэрэл зургиийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг,

hi 103.57.95.109
2024-11-19
test
Хариулах