Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Уппсала мужид зочилж, албаны зарим төлөөлөгчтэй уулзалт хийлээ.
Тухайлбал, сайд Б.Батцэцэг Уппсала мужийн захирагч Стефан Аттефалл, Уппсала хотын зөвлөлийн дарга Клас Херман Лүндгрен нартай тус тус уулзалт хийж, орон нутгийн түвшинд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Тэрээр Монгол Улс бүсчилсэн хөгжил, орон нутгийн түвшний харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, Уппсала мужтай боловсрол, соёл, хөдөө аж ахуй, тогтвортой хөгжлийн чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах санал тавилаа.
Швед Улсдаа нэр хүндтэй Хөдөө аж ахуйн их сургууль нь Уппсала хотод байрладаг бөгөөд тус их сургуультай хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, инновацын шийдлийн туршлагаасаа хуваалцах зэргээр тодорхой төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний бүтээл хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ Уппсала муж, хотын удирдлагууд илэрхийллээ.

#айлчлал, #Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #Шведийн Хаант Улс,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557