Засгийн газраас “Сенчири-5” өрийн зохицуулалтын арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн Яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Тус арга хэмжээний хүрээнд 500.0 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийлээ.  

Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газар өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Израил Улс хамтран Иран улс руу хийсэн дайралттай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлд огцом савлагаа үүсээд байсан үед Монгол Улс амжилттай бондоо арилжаалж мөс зүсэв. Энэ нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв болон өрийн удирдлагын бодлого оновчтой хэрэгжиж байгаад өндөр итгэлтэй байгаагийн тод илрэл боллоо. 

Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгааг харуулж байна" гэв.

#онцолсон, #live, #сангийн яам, #Засгийн газрын бонд, #“Сенчири-5” өрийн зохицуулалтын арга хэмжээ,