АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Перу улсын нийслэл Лима хотноо болсон Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр сүүлийн долоон сарын хугацаанд анх удаа хэлэлцээ хийлээ.

Уулзалт Хятадын удирдагчийн байрлаж буй зочид буудалд болжээ. Ж.Байден Ши Жиньпинд хандан хэлэхдээ, хоёр орны удирдагчид бие биетэйгээ үргэлж санал нийлдэг байгаагүй хэдий ч яриа хэлэлцээ үргэлж "илэн далангүй", "нээлттэй" байсан хэмээн онцлон тэмдэглэсэн байна. 

Ши хариуд нь “Хятад улсын зорилго бол хоёр улсын харилцааг хувиршгүй, эрүүл, тогтвортой байлгах явдал бөгөөд энэ зорилго сонгуулийн дараа ч өөрчлөгдөхгүй хэвээр байна” хэмээн мэдэгдээд, хоёр орны харилцаа "өгсөж, уруудаж" байгааг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр цааш хэлэхдээ, Хятад улс АНУ-ын шинэ засаг захиргаатай харилцаа холбоогоо үргэлжлүүэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, санал зөрөлдөөнөө арилгахын тулд хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, хоёр орон бие биетэйгээ эв найртай байж, "урт хугацаанд энх тайвнаар зэрэгцэн оршихын" тулд "зөв замыг үргэлжлүүлэн эрэлхийлэх" ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна.

Эдийн засгаар тэргүүлэгч хоёр улсын удирдагчдын уулзалт Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орохоос хоёр сарын өмнө, мөн хоёр улсын хооронд “худалдааны болон дипломат дайн шинээр гарах вий” гэсэн болгоомжлол үүсээд буй үед боллоо.

АНУ, БНХАУ-ын харилцаа "өрсөлдөх чадвартай, гэхдээ зөрчилдөөнгүй" байх ёстой гэж Ж.Байден онцлон тэмдэглэв.

Ши Жиньпин хоёр орны харилцаа "өгсөж, уруудаж" хөгжиж байгааг дурдаад, хэрэв нэг тал нөгөөгөө өрсөлдөгч эсвэл дайсан гэж үзвэл хоёр орны харилцаа цаашид "муудаж, түүгээр барахгүй бүр унан доройтож болзошгүй" гэж анхааруулжээ.

Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ ойрын долоо хоногт Хавай муж улсад эсвэл Гуамд очиж магадгүй байгаа нь Бээжингийн дургүйцлийг төрүүлэх нь гарцаагүй гэж Ройтерс агентлаг баасан гарагт мэдээлжээ. Өмнө нь баасан гарагт Тайванийн Эдийн засгийн сайд асан Лин Синьи дээд хэмжээний уулзалтын үеэр Ж.Байдентай уулзаж, ойрын үед Тайваньд айлчлахыг урьсан юм.

#жо байден, #ши жиньпин,