Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа билээ.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1-16, 20-22 дугаар хороо өнгөрсөн оны үлдэгдэл бодис 155 тонн, дайрга 87 метр.куб байгаа бөгөөд нэмэлтээр 1500 тонн давс, 1500 тонн бодис, 500 метр.куб хайрга, дайрга нөөцөлжээ. Өвөл замын цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах машин, техникийн хувьд давс бодис цацах камаз 11, цас үлээгч, давс цацагчтай зориулалтын машин 2, цас ачих зориулалтаар ковш 2, грейдэр 1, экскаватор 2, далангийн индүү 1, хог тээвэрлэх шахдаг машин 18, жижиг самосвол 19, авто замын нуух шүүрдэх шүүрдэгч машин 3, бусад техник 31 буюу нийт 90 техник хэрэгслийн бэлэн байдлыг хангасан байна. Мөн тохижилт үйлчилгээний ажилчдын хувцас, багаж хэрэгслийг бүрэн бэлтгэжээ.
Чингэлтэй дүүргийн 17-20, 23, 24 дүгээр хороо 201 тонн тусгай зориулалтын бодис, 220 тонн тусгай зориулалтын давс нөөцөлсөн. Хог тээврийн машин 16, зам шүүрдэгч жижиг машин 2, давс цацагч машин 2.5 тонн багтаамжтай 1, давс цацагч машин 8 тонн багтаамжтай 1, ковш 2, цас ачих машин 2, ажилчдын нэг автобус гээд нийт 26 машин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангажээ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 966.5 тонн давс, 362.5 тонн бодис, 174 метр.куб дайрга нөөцлөөд байна. Тус дүүргийн зам цэвэрлэгээний нийт 8 байгууллагад 34 тусгай зориулалтын автомашин, 48 тоног төхөөрөмжийг бэлтгэжээ.
Сүхбаатар дүүргийн хувьд зам талбайн цэвэрлэгээний асуудал хариуцсан байгууллагуудад хяналт шалгалт хийж, давс, бодисын нөөцийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, “Сүхбаатар тохижилт” ХХК нь 30 шуудай бодис, 10 тонн давс нөөцөлж, 3 машин, техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон. “Шинэ цагийн зам” ХХК нь 73 тонн давс, 15 тонн тусгай бодис нөөцөлж, өвлийн ажлын хувцас 18 ажилтанд тарааж өгсөн, 5 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон. “Найши трейд” ХХК нь 100 гаруй тонн давс, 60 гаруй тонн бодис нөөцөлж, нийт 75 ажилтанд өвлийн хувцас тарааж өгсөн. 27 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон байна.
“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ нь 500 гаруй тонн давс, 160 орчим тонн тусгай бодис нөөцөлж, 250 өвлийн ажлын хувцас бэлтгэснээс 109 өвлийн ажлын хувцас ажилтанд тараасан байна. 43 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон. “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ нь 100 орчим тонн давс, 20 орчим тонн бодис нөөцөлж, 57 өвлийн ажлын хувцас захиалсан. Нийт 12 техник хэрэгслийн тос масло, дугуй сольжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НЗДТГ, #Чингэлтэй дүүргийн өвөлжилтийн бэлтгэл,