АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп, Ерөнхийлөгч Жо Байден нар сонгуулиас хойш анх удаа Цагаан ордонд уулзаж, эрх мэдлийн шилжилтийг тайван хийхээ амлажээ.
Зууван танхимд болсон улс төрийн хоёр өрсөлдөгчийн уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн болохыг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карине Жан-Пьер мэдэгдэв.
“Энэ утга учиртай уулзалт болсон. Тэд улс үндэстний болон дэлхий дахинд тулгамдаж буй үндэсний аюулгүй байдал, дотоод бодлогын чухал асуудлуудыг хэлэлцсэн” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Уулзалтын үеэр Байден Украиныг дэмжих нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцнэ, учир нь хүчирхэг, тогтвортой Европ Америкийг дайнд татан оруулахаас сэргийлнэ гэж хэлснийг Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдэв. Харин Трамп Орос-Украины дайныг хэрхэн гэдгээ тайлбарлаагүй ч хурдан дуусгана гэж амласан.
Трамп мөн сонинд ярилцлага өгөхдөө Байдентай “Ойрх Дорнодын талаар маш их ярьсан” гэж хэлжээ. “Би түүний үзэл бодлыг мэдэхийг хүссэн. Тэгээд тэр надад ойлголт өгсөн, тэр маш эелдэг байсан” гэж Трампын хэлснийг “New York Post” иш татсан байна.
Уулзалт эхлэх үед сэтгүүлчдийг Зууван танхимаас гаргахаас өмнө Байден “Бид хэлсэнчлэн шилжилтийг тайван хийхийг тэсэн ядан хүлээж байна. Танд хэрэгтэй бүх зүйлийг хангахын тулд чадах бүхнээ хийнэ. Тавтай морил, дахин тавтай морил” гэж хэлжээ.
Хариуд нь Трамп “Улс төр бол хатуу ширүүн, тийм ч сайхан ертөнц биш ч гэсэн өнөөдөр маш эелдэг байна. Би тайван шилжилт хийх амлалтыг чинь үнэлж байна. Маш их талархаж байна” гэж хэлсэн байна.
Үүний дараа сэтгүүлчдийг танхимаас гаргасан бөгөөд уулзалтын үеэр Байден Конгрессын үлдсэн хугацаанд засгийн газрыг санхүүжүүлэх, гамшгийг арилгахад нэмэлт санхүүжилт олгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулахаар төлөвлөж байгааг Трампд хэлсэн болохыг Жан-Пьер мэдэгдэв.
Тэргүүн хатагтай Жилл Байден Трампыг хүрэлцэн ирэхэд нь Байдентай хамт түүнийг угтан авсан байна. Ингэхдээ тэрээр эхнэр Меланиа Трампд нь дамжуулахыг хүсээд, баяр хүргэсэн захидал өгчээ.
Ерөнхийдөө, уулзалт хоёр улс төрчийн олон жилийн турш үргэлжилсэн ширүүн харилцаанаас эрс ялгаатай байсныг Цагаан ордон онцолсон байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #жо байден, #Цагаан ордон,