НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал Баку хотноо үргэлжилж байна.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын төлөөлөгчдийн баг "Монгол Улсад ногоон, тогтвортой ирээдүйг бий болгоход уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал болон цөлжилтийн асуудлуудын уялдааг хангах нь" сэдэвт зэрэгцээ арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улс өргөн уудам газар нутаг, эмзэг экосистемтэй орон. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилт зэрэг асуудлууд нь хоорондоо харилцан уялдаатай бөгөөд эдгээрийг даван туулах нь Монголын ирээдүйд чухал маш чухал юм. Эдгээр гурван асуудал нь зөвхөн тогтвортой хөгжлийг хангахад бэрхшээл учруулаад зогсохгүй, ард иргэд, нийгэм болон эдийн засгийн эрсдэл үүсгэж байна.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын зохистой менежментийг хэрэгжүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой.

COP29-ийн үеэр Монгол Улс цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах бодлого, инноваци, хамтын ажиллагааны шийдлүүдээ танилцуулах тусгай арга хэмжээг зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээ нь Монголын экосистемийг сэргээх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх чиглэлээрх туршлагыг хуваалцаж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Баку хотноо хуралдаж буй COP29 энэхүү арга хэмжээг эндээс цахимаар хүлээн авах боломжтой. 

#БОУАӨЯ, #НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал, #зэрэгцээ хэлэлцүүлэг,