Монголын түүхэнд төдийгүй уран зургийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан зураач “Цагаан хочит Жамба”-ын амьдрал, уран бүтээлтэй танилцах урлагийн боловсрол олгох “Эвт дөрвөн амьтан” боловсролын хөтөлбөрийг “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж байна.
Уг боловсролын хөтөлбөрөөр дамжуулан түүний “Эвт дөрвөн амьтан”, “Жаргалын найман морь” бүтээлтэй танилцаж, онцлог, өнгө аяс, бэлгэдэлт утга агуулгыг мэдэж авах төдийгүй өөрийн гараараа хүссэн бүтээлээ урлах боломжтой.
Тухайлбал, “Эвт дөрвөн амьтан” бүтээлийг дуурайж зурах, бэлэн хэвлэсэн зургийг өнгө ялган будах, бяцхан пазл тоглоом эвлүүлэх, “Жаргалын найман морь” бүтээлийн пазл тоглоомыг эвлүүлэх зэрэг олон боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.

#Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей,