Лхагва гарагийн орой Бразилын нийслэл Бразилиа дахь Дээд шүүхийн барилгад халдлага үйлдэхийг завдсан этгээд өөрийн тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алджээ.
Дээд шүүхийн барилгад хоёр дэлбэрэлт болсны дараа барилгын гадна талаас түүнийг нас барсан байдалтай олсон байна. Тухайн этгээд дэлбэрэлт болохын өмнө барилга руу тэсрэх төхөөрөмж шидсэнийг гэрчүүд хэлжээ. Дэлбэрэлтэд өөр хүн өртөөгүй байна.
Тухайн газрыг яаралтай тусгаарлаж, тэсрэх бөмбөг устгах роботоор цогцсыг шалгахад биеэс нь бусад төхөөрөмжтэй холбогддог байж болзошгүй цагийн механизмыг илрүүлжээ.
Бразилын Ерөнхий прокурор Хорхе Мессиас санаатай халдлагыг буруушааж, хэргийг мөрдөн шалгахаа амласан байна.
Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч, хошууч Рафаэль ван дер Брукийн хэлснээр цогцосны ойролцоогоос мөн өөр тэсрэх төхөөрөмжүүдийг илрүүлжээ. “Бид нэгжлэг хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд шаардлагатай бол эдгээр тэсрэх бодисыг гинжин урвал үүсгэхээс сэргийлэхийн тулд газар дээр нь дэлбэлэх шаардлага үүсэж магадгүй.”
Бразилиа хотын дэд захирагч Селина Леао гэмт этгээдийг ганцаараа ажилладаг, амиа хорлох зорилготой байсан байж магадгүй гэж мэдэгдсэн ч нэг гэрч түүнийг Дээд шүүхийн шүүхийн байр руу тэсрэх төхөөрөмж шидэхээсээ өмнө өөр хэн нэгэн рүү даллаж байхыг харснаа хэлсэн байна.
Дэлбэрэлтийн чимээ сонсогдсоны дараа аливаа аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс барилга доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн аж.
Дээд шүүх шүүх нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын эсрэг талд байрлах Плаза де лос Трес Подерест байрладаг. Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва дэлбэрэлт болохын өмнөхөн тус газраас явсан байжээ.
Эх сурвалж: BBC

#Бразил, #дэлбэрэлт, #дээд шүүх,