Амстердам хотод Маккаби Тель-Авив багийн фанатууд халдлагад өртсөнөөс долоо хоногийн дараа өнөөдөр Франц-Израилын багийн тоглолтын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс Парист олон мянган цагдааг дайчилжээ.

Парисын цагдаагийн дарга Лоран Нуньесын хэлснээр 4,000 офицер эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаагийн 2,500 нь Парисын хойд хэсэгт орших Стад де Франс цэнгэлдэхэд, үлдсэн нь нийтийн тээвэр болон хот дотор байх гэнэ.

Нэмэлтээр цэнгэлдэх хүрээлэнд 1,600 орчим хувийн хамгаалалтын ажилтан хамгаалалтад гарч байгаа бөгөөд терроризмын эсрэг цагдаагийн элит тасаг Израилын багийг хамгаалах аж.

Нуньес “Геополитикийн нөхцөл байдлыг харгалзан энэ тоглолтыг өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн. Бид нийтийн хэв журмыг алдагдуулах гэсэн аливаа оролдлогыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ

Өнгөрсөн пүрэв гарагт Нидерландын Аякс болон Маккаби Тель-Авив багуудын тоглолтын дараа болсон хүчирхийллийн улмаас Европын Хөлбөмбөгийн Холбооны Үндэстнүүдийн лигийн тоглолт анхаарлын төвд байна.

Аюулгүй байдлын үүднээс 80 мянган хүний ​​багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнгийн дүүргэлтийг дөрөвний нэг байхаар төлөвлөснөөс гадна Израилын засгийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу Израилаас 100-аас илүүгүй хөгжөөн дэмжигч Парист болох тоглолтыг үзэх төлөвтэй байна. Гэсэн ч Израилын бусад дэмжигчид тоглолтонд оролцох боломжтой.

Израилын шүтэн бишрэгчдийг Амстердамын гудамжаар элдэн хөөсний дараа Европ даяар улстөрчид “еврейн эсрэг үзэл эргэж ирснийгбуруушааж байна.

Гэсэн ч хотын удирдлагуудын тайланд дурдсанаар Маккабигийн хөгжөөн дэмжигчид өөрсдөө эвдэн сүйтгэж, Палестины төрийн далбааг урж, таксинд халдаж, Арабын эсрэг уриа хэлж байсан бөгөөд дараа нь “хэсэг бүлэг хүмүүс тэднийг явганаар, скутер эсвэл машинаар хөөсөнгэв.

Өчигдөр буюу тоглолтын өмнөх өдөр Парист Израилыг дэмжигч “гала” арга хэмжээ болсон бол энэ үйл явдалтай давхцуулан Палестиныг дэмжигч болон арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олон байгууллага эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Жагсагчид Монмартр өргөн чөлөөнд байрлах “McDonald's”-ыг онилсноор мөргөлдөөн гарч, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ.

Эх сурвалж: BBC

#Израил, #Франц, #хөлбөмбөгийн тоглолт,