НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо 11-р сарын 11-ний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын бага хурал 2024 оны 11 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Талуудын 29 дүгээр бага хурлыг Бүгд Найрамдах Азербайжан Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд ноён Мухтар Бабаев нээж, уур амьсгалын өөрчлөөс үүдэлтэй байгалийн гамшгийн сөрөг нөлөөллийг онцлохын зэрэгцээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хэдийгээр улс төр, санхүүгийн хувьд олон асуудал байгаа ч энэ удаагийн хурлаар санхүүжилтийн чухал шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдлаа. Талуудын бага хуралд дэлхийн 160 гаруй улс орон, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, залуучууд, үндэсний цөөнхийг төлөөлөн 50,000 гаруй оролцогчид чуулж байна.
Үндсэн хэлэлцээр НҮБУАӨСК-ын Талуудын 29 дүгээр бага хурал (COP29), Киотогийн протоколын талуудын 19 дүгээр хурал (CMP19), Парисын хэлэлцээрийн талуудын 6 дугаар хурал (CMA6), Конвенцийн биелэлтийг хангах дэд хорооны 61 дүгээр хурал, Конвенцийн Шинжлэх ухаан, техникийн зөвлөгөөний дэд хорооны 61 дүгээр хурал гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэх асуудлын жагсаалтаар батлаад байна:
1. Олон улсын хүлэмжийн хийн нэгдсэн тооллого
2. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал
3. Уур амьсгалын санхүүжилт (NCQG)
4. Гарз, хохирол
5. Ил тод байдал
6. Уур амьсгалын өөрчлөлтийн чадавхыг нэмэгдүүлэх (ACE)
7. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зах зээлийн болон зах зээлийн бус арга механизм
8. Хүйсийн эрх тэгш байдал
9. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах
10. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээний үр дагаврыг шийдвэрлэх асуудал
11. Технологийн хөгжил болон түүний хуваалцах тухай асуудал
12. Чадавхжуулах асуудал
13. Судалгаа болон системтэй ажиглалт хийхтэй холбоотой асуудал
14. Шударга шилжилтийн хөтөлбөр
15. Хөдөө аж ахуй, газар ашиглалт
16. НҮБУАӨСК-ын НБДГ-ын санхүүжилт, төсвийн асуудал
17. Үндэсний цөөнхтэй холбоотой асуудал
Өнгөрөгч онд зохион байгуулагдсан Талуудын 28 дугаар бага хурлаар дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул энэ хэвээр явбал Парисын хэлэлцээрийн зорилго болох дэлхийн дундаж температурын өсөлтийн 1.5-2 хэмд барих боломжгүй байгааг судлаачид дурдсан. Иймд Баку хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн талуудын бага хурал нь улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хурдасгах, түүнд хөрөнгө оруулалт босгох чиглэлээр “Санхүүжилтийн ТБХ” буюу “Finance COP” гэж нэрлэгдээд байгаа юм.
Үүний нэг жишээ нь Уур амьсгалын санхүүжилтийн хүрээнд хөнгөлөлттэй буцалтгүй тусламж олгох, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцын сангаас олгон тусламж уур амьсгалын санхүүжилтийн багадаа 20 хувийг олгох, уур амьсгалын санхүүжилтийг тодорхойлох, ингэхдээ хөгжилд зориулсан санхүүжилтээс тусад нь байлгахад гол анхаарлаа хандуулж байна.
Иймд энэ удаагийн талуудын бага хурлаас Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, мөн түүнд дасан зохицох арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигт өртсөн хохирогчдод зориулсан сан босгоход шаардлагатай санхүүжилтийг босгох нь уг хурлаас хүлээгдэж буй нэг гол үр дүн болоод байна. Түүнчлэн хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор олон тооны хүн ажлын байр, санхүүгийн асуудалд өртөж байгааг харгалзан шударга шилжилт хийх асуудал яригдах билээ.
Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт хурцадсаар байгаа энэ үед зөвхөн төр засгийн санхүүжилт бус мөн хувийн хэвшлийн чиг үүргийг чухалчилж төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулахад зах зээлийн механизмыг ашиглах, үндэсний цөөнх болон залуучуудын оролцоог дэмжиж, чадавхжуулах чиглэлээр мөн чухал шийдвэрүүд гарах хүлээлттэй байна.

#БОУАӨЯ, #НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал, #Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хот,