200 орчим улс орон Азербайжанд зохион байгуулагдаж буй “COP29” уур амьсгалын дээд хэмжээний уулзалтаар хурмал түлшний ялгаруулалтыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэж буй.
Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр зохион байгуулагч Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев өөрийн улсын газрын тос, байгалийн хийн салбарыг барууныхны “сайн зохион байгуулалттай гүтгэлэг, шантаажны золиос болсон” гэж мэдэгджээ.
Азербайжаны газрын тос, байгалийн хийн орлого 2023 онд эдийн засгийнх нь 35 хувийг бүрдүүлсэн нь хоёр жилийн өмнөх 50 хувьтай харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд засгийн газраас энэ орлогыг 2028 он гэхэд 22 хувь болж буурна гэж таамаглаж байгаа аж.
Алиев “COP29-ийн даргалагчийн хувьд бид мэдээж ногоон шилжилтийг хүчтэй дэмжигч байх болно, бид үүнийг хийж ч байгаа. Гэхдээ үүний зэрэгцээ бид бодитой байх ёстой” гээд өөрийн орны газрын тос, байгалийн хийн нөөцийг “бурхны бэлэг” гэж тодорхойлов.
“Улс орнуудыг ийм нөөцтэй байсных нь төлөө буруутгаж болохгүй, зах зээлд эдгээр баялаг хэрэгцээтэй байгаа бөгөөд эдгээрийг зах зээлд гаргасных нь төлөө буруутгах ёсгүй.”
Тэрээр үргэлжлүүлэн дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч АНУ болон Европын холбоог онцгойлон шүүмжилсэн байна.
“Харамсалтай нь, барууны зарим улс орны зарим улс төрчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, хуурамч мэдээллийн хэрэгслүүд давхар стандарт, бусад улс оронд лекц унших зуршил, хоёр нүүр гаргах зэргийг нэг төрлийн арга хэрэгслээ болгож байна.”
АНУ бол дэлхийн хамгийн том газрын тос, байгалийн хийн олборлогч юм. Европын орнууд 2030 он гэхэд хорт хийн ялгарлыг бууруулах зорилт тавьсан ч 2022 онд Орос Украин руу түрэмгийлсний дараа хийн нийлүүлэлтээ шаардлагатай тулгараад байгаа билээ.
Алиевын дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн температурын өсөлтийг хязгаарлах боломж улам бүр хумигдаж байгааг хэлээд, уур амьсгалаас үүдэлтэй хүмүүнлэгийн гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд илүү их хөрөнгө оруулахыг дэлхийн удирдагчдад уриалсан байна.
Энэ жилийн дээд хэмжээний уулзалтаар дэлхий нийтийг цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, нүүрстөрөгчийн ялгаралтаас үүдэлтэй уур амьсгалын хохирлыг хязгаарлахад зориулж хэдэн зуун тэрбум долларын санхүүжилт босгоход анхаарч байгаа.
Эх сурвалж: Reuters

#Азербайжан, #COP29, #Ерөнхийлөгч Илхам Алиев,