АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Украины дайныг хурцатгахгүй байхыг зөвлөсөн болохыг эх сурвалж хэвлэлд мэдээлжээ.

АНУ-ын Киевт үзүүлж буй цэргийн болон санхүүгийн тусламжийн цар хүрээг шүүмжилж, дайныг хурдан зогсоох амлалт өгч байсан Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй утсаар ярилцсан байна. 

Пүрэв гарагт нь тэрээр Путинтэй ярилцсан бөгөөд энэ үеэр Европт АНУ-ын цэргүүд байрлаж байгааг сануулсан болохыг эх сурвалжууд мэдээлжээ. Трамп мөн “Украины дайныг яаралтай шийдвэрлэх” талаар ярилцах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Арваннэгдүгээр сарын 5-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас сонгогдсон Трамп нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж, албан тушаалдаа орох юм.

Цагаан ордноос мэдээлснээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буугаагүй байгаа Жо Байден Трампыг лхагва гарагт Зууван танхимд ирэхийг урьсан байна.

Уулзалтын үеэр Байден засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг баталгаажуулах, мөн Европ, Ази, Ойрх Дорнодод болж буй үйл явдлын талаар ярилцахаар төлөвлөж байгааг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ням гарагт мэдэгджээ.

“Ерөнхийлөгч Байден ирэх 70 хоногийн хугацаанд Конгресс болон шинэ засаг захиргаанд АНУ Украиныг орхиж болохгүй, хэрэв Украиныг орхивол Европт тогтворгүй байдал нэмэгдэнэ гэсэн байр суурийг илэрхийлэх болно” гэж Салливан “CBS News”-ийн нэвтрүүлэгт ярьсан байна.

Байден Украинд нэмэлт санхүүжилт олгох тухай хууль батлахыг Конгрессоос хүсэх эсэхийг асуухад Салливан “Би энд тодорхой хуулийн төслийн талаар ярих гэж ирээгүй. Ерөнхийлөгч Байден бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ч АНУ Украиныг тогтвортой нөөцөөр хангах хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээх болно” гэж хариулжээ.

Засгийн газрын хариуцлагын албаны мэдээллээр Конгресс Байдены үед Украинд 174 тэрбум гаруй доллар хуваарилсан байна. Бүгд найрамдахчууд Сенатад олонх болсон тул тусламжийн хурд Трампын удирдлага дор буурах нь гарцаагүй юм.

Төлөөлөгчдийн танхимын дүн хараахан тодорхой болоогүй байгаа ч Бүгд найрамдах нам олонх болоход ердөө 5 суудал дутуу байгаа. Хэрэв Бүгд найрамдах нам хоёр танхимд хоёуланд нь олонх болвол Трампын дэвшүүлсэн асуудлууд Конгрессоор ногоон гэрлээр дэмжигдэнэ гэсэн үг юм.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Доналд Трамп, #жо байден, #Украины дайн,