Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр казах-монгол, монгол-казах хос толь бичгийг нийтийн хүртээл болголоо.

Үндэстний цөөнхийн хэл соёлыг хамгаалах, хөгжүүлэх ажлын хүрээнд БНМАУ-ын ШУА-ийн харьяа Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Бухатын Базылхан агсны зохион туурвисан Казах-монгол толь (1977) болон Монгол-казах толь (1984) бичгийг 20 мянган шинэ үгээр баяжуулж (нийт 60 мянга гаруй үг орсон), тайлбартайгаар нэмэн дэлгэрүүлж ийнхүү хэвлүүлжээ.  

Толь бичгийг Б.Базылхан агсны хүү, хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн Базылханы Напил нэмэн баяжуулсан байна. Мөн ерөнхий редактораар Б.Напил, монгол хэлний редактораар хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Н.Нарангэрэл нар тус тус ажиллажээ.

Номыг хэвлүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжлэг үүзүүлсэн байна. 

"Уг бүтээл нь одоогоор цөөн тоогоор хэвлэгдсэн. Ирэх зун худалдаанд гарна" гэдгийг ерөнхий редактор Б.Напил хэлэв.  Түүнчлэн тус  толь нь Монголын казахуудын монгол хэл сурах практикийн зорилгын хамтаар Дорно дахин судлал, Алтай судлал, Түрэг судлал, Казах судлал,  Монгол судлал зэрэг салбар шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд асар их ач холбогдолтой болохыг өмнөх үгэндээ онцолсон байна.  

#шинэ ном, #Монгол-казах, #казах-монгол толь,